ӨГЛӨӨНИЙ МЭНД

2022 оны 05 сарын 31

Өнөөдөр 2022.05.31 Билгийн тооллын 1. Энэ оны 151 дэх өдөр бөгөөд он дуустал 214 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа, 20 цаг 42 минутад жаргана. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-иас зарласан Бүх нийтийн тамхигүй өдөр, Дэлхийн тэгш бус байдалтай тэмцэх өдөр, Олон улсын шар үстнүүдийн өдөр бол Казахстанд хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, ӨАБНУ-д Улс тунхагласны баяр, Абхазид Кавказын дайнд амиа алдагсдыг дурсах өдөр, Португалд ах, эгч нарын баяр тохиож байна. Энэ өдөр Ирландын жүжигчин Колин Фаррелл, Оросын дуучин Наташа Королева, Оскарын шагналт итали найруулагч  Паоло Соррентино, Америкийн жүжигчин Брук Шилдс, АНУ-ын жүжигчин, найруулагч Клинт Иствуд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1223 оны энэ өдөр Калка голын тулалдаанд Сүбэдэйн цэрэг Оросын армийг буулган авчээ.

1787 онд Англид дэлхийд анхны крикет клуб байгуулагджээ.

1790 онд АНУ дэлхийн түүхэнд анх удаагаа зохиогчийн эрхийг хуульчлав.

1859 оны энэ өдөр Английн парламентын ордонд "Биг Бен" цагийг албан ёсоор суурилуулжээ.

1902 оны энэ өдөр Англи, Бурын дайн дуусав.

1935 онд Пакистан улсын Куетта хотод 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 40 гаруй мянган хүн амиа алджээ.

1961 онд ӨАБНУ тусгаар тогтнолоо зарлажээ.

2002 онд Япон, БНСУ-д хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлсэн байна.

2013 онд "1998 QE2" нэртэй солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрөв.

2019 оны энэ өдөр АНУ-ын Виржиниа мужийн амралтын газарт зэвсэглэсэн этгээд халдаж , 13 хүн амиа алдан, дөрвөн хүн шархдав.

Энэ өдөр үс засуулбал муу, нас ахар болно.  

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө өгөх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргаад замдаа гараарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top