МСНЭ-ийн их хурал 7-р сард болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

МСНЭ-ийн IV Бага хурал өнөөдөр /2022.06.06/-ны өдөр боллоо. Хурлын даргаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МСНЭ-ийн сургалт судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ж.Батбаатар сонгогдон ажиллаа.

Тус хурлаар МСНЭ-ийн 2018-2022 оны үйл ажиллагааны тайланг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа танилцуулав. Мөн МСНЭ-ийн ээлжит XVIII хурлыг товлон хуралдуулах тухай хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Лхагва гарагт зохион байгуулахаар болов.

Их хурлын төлөөлөгч сонгох журмыг  Их хурал зохион байгуулах ажлын хэсгээс боловсруулж МСНЭ-ийн удирдах зөвлөл баталснаар жич гишүүддээ зарлана.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ажлын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top