Олон улсын архивын зөвлөлийн 2007 оны ээлжит хуралдаанаар жил бүрийн зургаадугаар сарын 9-ний өдрийг “ОЛОН УЛСЫН АРХИВЫН ӨДӨР” болгон тэмдэглэж ирсэн.
Тус зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг хадгалан хамгаалах, архивын салбарт орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг, 170 орчим орны 1800 гаруй гишүүнтэй бөгөөд Архивын ерөнхий газар нь 1991 онд гишүүнээр элссэн юм.
“Олон улсын архивын өдөр”-ийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан, Чингис хаан одонт, гавьяат эдийн засагч Думаагийн Содномын амьдрал, үйл ажиллагааныхаа явцад бий болгосон 1970-2022 онуудад хамаарах нийт 145 хадгаламжийн нэгж баримтаар хөмрөг үүсгэн, Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Монголчуудын туулж ирсэн замнал, түүхийг тусган илэрхийлсэн нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий баримтаар архивын сан хөмрөгийг тасралтгүй баяжуулах нь архивын салбарын эрхэм зорилго юм.
Арга хэмжээний үеэр Д.Содном гуайн 60 гаруй жил бүхий л мэдлэг чадвар, оюун билгээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан түүхэн баримтаар бичил үзэсгэлэн дэлгэлээ.
Түүний хувийн хөмрөгт багтсан баримтуудаас онцолбол 1970, 1980-аад оны улс орон нийгэм эдийн засаг, соёл, ардын аж ахуй, үйлдвэрлэх хүчний хөгжил, хэтийн чиг хандлагыг харуулсан эдийн засгийн тооцоо судалгаа, 1990 оноос хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт хийх, түүнтэй холбоотой санал, гэрээ хэлэлцээр, алт олборлолтыг эрчимжүүлэх, өмч хувьчлал, татварын хуулийн шинэчлэлийг харуулсан баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн баримтууд байгааг харж болно.
Сэтгэгдэл ( 2 )
Содном даргаа таны удирдаж байсан засгийн газар яагаад ард иргэдийнтав тухтай амьдрах хүсэл тэмүүллийг хавчин боож байсан юм бэ.Оросын нөлөө гэж үзэх үндэсгүй яагаад гэвэл манай оюутнууд хаа байсан 1960-д оноос оросруу ноосон цамц ороолт нэхий дээл гэх мэт зөндөө бараа аваачиж худалддаг байсан.Гэтэл манай зах дээр хоёр гутал худалдах гэвэл хураадаг жинс бол ”аймшигт”бараа гэмт хэргийн хэмжээнд авч үздэг.Хуурамч худалдан авагчдаар илрүүлж баривчилдаг барааг нь хураадаг журам 1991 оныг хүртэл үйлчилж байлаа.Хариу хэлж чадахуу Та
Ингэж коммунист хандоага руу хальтраад хэрэггүй дээ. Содном социализмын амьд жишиг шүү Нямтайшираа.