Зүүн бүсийн сурагчид ОХУ-д сурах эрхийн төлөө өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 30

ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жил, Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны 62 дахь жилийн өдрүүд болон ОХУ-д Монгол оюутнууд анх суралцаж эхэлсний түүхт 100 жилийн ой тохиож байна.

Мөн Орост сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсаны 50 жилийн ой давхцаж буй энэ үеэр Хэнтий аймгийн Чингис хотод Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран бүсчилсэн орос хэлний олимпиадыг зохион байгуулж байна.

Сонгон шалгаруулалтын үр дүнгээр эхний байруудыг эзэлсэн сурагчид уламжлалт ёсоор ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардан авах юм.

Зүүн бүсэд гурав дах удаагаа зохион байгуулагдаж буй тус олимпиадад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 10 сурагч, 12 багш оролцох аж. Мөн орос хэл, соёл урлагийн баярын хүрээнд явагдах орос дуу, яруу найргийн уралдаанд 8-12 дугаар ангийн нийт 29 хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ(202.21.108.199) 2022 оны 10 сарын 31

Сайхан мэдээ байна, орос хэл бол дүрэм нь төгс боловсорсон агуу хэл, үгийн арвин баялагтай, орос хэл дээр дэлхийн сонгодог зохиол унших ямар саяхан гээч, орос хэлээр дэлхийн соёлтой эрдэм шинжлэх ухааны мэдлэгтэй танилцаж байсан социализмын үеийнхэн азтай,

0  |  0
Top