Өмнөд Солонгосын аравдугаар сарын 29-ний эмгэнэлт үйл явдлын гэрч болсон нэгэн иргэн 11-р сарын 5-нд “Бүтэн цагийн турш амиа алдсан иргэдийн дор дарагдсан тухайгаа болоод түүнийг ойролцоох хип хоп клубын ажилчид аварсан” талаар нэрээ нууцалсан хаягнаас твиттер хуудсанд бичжээ.
Тэрбээр мөн тус клубын ажилчид ойр хавийнх нь хүмүүсийг аврахын тулд баатарлагаар тэмцэж байсан тухай жиргэсэн байна.
Түүний богино, богиноор бичсэн жиргээг нэгтгэвэл “Би хүмүүсийн дор унаж, бага багаар амьсгалах боломжоо алдаж байсан. Миний дээр хүмүүс овоорч байсан болохоор тэр байх. 119 рүү залгасан боловч холбогдож чадаагүй. Ийнхүү тун удалгүй би ухаан алдсан. Тэгээд хэн нэгэн над руу ус цацахад би сэрсэн. Клубын ажилчин залуу над руу ус цацаж, гараас минь атган унтахгүй байхыг хүссэн. Тухайн үед ажилчид овоорсон олон хүнийг буулгаж, ус цацан, нүдээ нээсэн хүн бүрийг “тэсэх”-ийг сануулж байлаа. Тэд маш чангаар хашхирч байсан ч амьд хүн тун цөөнийг олсондоо цөхөрсөн байв” гэжээ.
Түүний хувьд хоёр дахь жил Итэвоныг зорин ирж, сүнсний баярыг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил илүү олон хүн цугларсныг дурдсан байна.
Тэр энэ талаар “Яг л метронд сууж яваа мэт” хэмээн дүрсэлжээ.
Тэр Итэвоны гудамж руу оройн 21:30 цагийн орсон бөгөөд үймээн 22:03 цагт эхэлсэн гэж хэлжээ.
Тэрбээр үймээн дэгдэхтэй зэрэгцэн гудамжнаас гарах гэж оролдсон боловч хүмүүст түлхэгдэн найзуудаасаа салжээ. Дараа нь гудамжны голд байх хип хоп клубын үүдэнд олны хөлд дарагдан унасан байна. Түүний дээрээс 10 орчим хүний амьгүй болсон цогцосыг авчээ.
Түүний ийнхүү бичсэн жиргээний дор хүмүүс тухайн клубын ажилчдад талархал илэрхийлээд зогсохгүй тэдний сэтгэлзүйд санаа зовж байгаагаа бичжээ. Тэд “Клубын ажилчид маш олон цогцос харсан. Тэднийг гарч ирэхэд овоолгоотой олон толгой л байсан байх” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
ajil tarah tsagaar awtobusnd suuj bhd Itaewond iimrhu bsn bhda gj boddg bolsn ㅠㅠ\n
Бусдыг д буруутгаж байвал болох хогийн шаар
Цагдаа нар нь ажлаа мэддэггүй хогийн шарууд.