БЗД-ийн ЖДҮ эрхлэгчид гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулна

Ж.Сондор | Zindaa.mn
15 цагийн өмнө

 

Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах эхлэл тавигдлаа

Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийн “Нэг зүрх манлайлал” холбоо, АНУ дахь “Монэкспо” холбоо, “Очир” төв хамтран ажиллах санамж байгууллаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд сурталчлан таниулах, худалдан борлуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд үйл ажиллагаагаа тэлэхэд талууд хамтран ажиллах юм.

Энэ хүрээнд цаашид

  • АНУ-ын хууль эрхзүйн орчин, татварын хувь хэмжээний мэдээллийг өгөх, зорилтот зах зээлийн судалгааг хийх
  • Тэргүүлэх ач холбогдолтой барааны төрөл, гаалийн бүрдүүлэлтийн шалгуур үзүүлэлтүүд болон гаалийн татвар тооцох аргачлал тодорхой болгох
  • Бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх боломжийг судлах,зах зээлд таниулах
  • АНУ-н сүлжээ их дэлгүүр, супермаркет болон түргэн үйлчилгээний цэгүүдэд борлуулалт хийх хэлцлийг гардан гүйцэтгэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжих "БАЯНЗҮРХ НЭГ ЗҮРХ" төвөөс дэмжиж энэ хүрээнд:

"Нэг зүрх манлайлал” холбоо өнгөрсөн сард АНУ-д албан томилолтоор ажилласан. Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, Америкийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар сүлжээ дэлгүүрүүдтэй уулзалт зохион байгуулсан.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зорилгоор нэрийн барааны хоёр ч дэлгүүрийг Баянзүрх дүүрэгт нээж, үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байна. Тэгвэл 3 дахь дэлгүүрээ АНУ-д байгуулахаар төлөвлөсөн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu