Баянзүрх дүүргийн 60 жилийн ойг тохиолдуулан "Оёдолчдоо дэмжье" мэргэжлийн ур чадварын уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, үндэсний хувцсаа урладаг нийт 60 шилдэг оёдолчин энэ удаагийн уралдаанд оролцсон. Хоёр өдрийн турш явагдсан тэмцээнд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн Б.Баярмаа тэргүүн байр эзэллээ.
Оёдолчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үүднээс энэхүү уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )