“Баянзүрх-Бидний дүүрэг” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

 

Баянзүрх дүүрэг 1965 онд “Найрамдалын район” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Энэ онд дүүргийн 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн бүх сурагчдын дунд дүүргийн түүх, хөгжил цэцэглэлт зэрэг агуулгыг илэрхийлсэн “Баянзүрх-Бидний дүүрэг” гар зургийн уралдааныг зарласан. Хүүхдүүд та бүхний бүтээлийг хүлээн авсаар байна.

Хамрах хүрээ:

- Сургуулийн бага анги /1-5 дугаар анги/

- Сургуулийн дунд анги /6-9 дүгээр анги/

- Сургуулийн ахлах анги /10-12 дугаар анги/

Бүтээлд тавигдах шаардлага:

- Гар зургийн хэмжээ 210х297 /А4/

- Гар зурагт нэр өгөх

- Уралдаанд оролцогч нь овог нэр, нас, регистрийн дугаар,

- Уралдаанд нэг сурагч нэг бүтээлээр оролцоно

- Баянзүрх дүүргийн түүхэн хөгжлийг илтгэх зураг байна

- Усан будаг, гуаш, өнгийн харандаа зэрэг зургийн бүхий л хэрэгслийг ашиглана.

Шагнал урамшуулал: /ангилал тус бүрд/

- ТЭРГҮҮН БАЙР Таван зуун мянган төгрөг, өргөмжлөл

- ХОЁРДУГААР БАЙР Гурван зуун мянган төгрөг, өргөмжлөл

- ГУРАВДУГААР БАЙР Хоёр зуун мянган төгрөг, өргөмжлөл

Уралдааны бүтээлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. /Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 315 тоот/

Дүүргийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ тул боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн сурагчдын амралтыг тохиолдуулан гар зургийн уралдаанд хүүхдүүдээ идэвхтэй оролцуулахыг уриалж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu