“Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

 

Баянзүрх дүүрэг үүсэж хөгжсөний 60 жил, Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойг угтан “Гараас гарт” нээлттэй өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулна.

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн баруун талд буюу Баянзүрх дүүргийн Төр захиргааны 2 дугаар байрны задгай талбайд болох өдөрлөгт та хүрэлцэн ирснээр:

- Иргэний бүртгэл

- Эд хөрөнгийн бүртгэл

- Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг ГАРААС ГАРТ авах боломжтой.

Мөн тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс хамтран оролцож үйлчилгээ үзүүлнэ. Та бүхнийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu