Баянзүрх дүүргийн 60 жил, Улсын бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойг угтан БЗД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр (2025.04.17) зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар нийт 233 иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлснээс цахим иргэний үнэмлэх захиалсан 90 гаруй иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлүүлж, иргэний гарт олгох ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн барьцааны болон гэрээний 86 бүртгэл хүлээн авч, бүртгэл хөтлөн, иргэдэд олгосон бол хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалтын 3, шинэ бүртгэлийн 3, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн 3, нийт 9 бүртгэл хөтлөн, гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгчээ.
Мөн бичиг баримтаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, хугацаа хэтэрсэн иргэдийг торгуулиас чөлөөлж, бичиг баримтжуулан, нэгдсэн мэдээллийн санд мэдээлэл алдаатай, зөрүүтэй, тусгагдаагүй иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн зөрчлийг арилгаж, засвар өөрчлөлтийг тусгасан байна.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд иргэн, эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч, тараах материал түгээн ажиллаж байгаа нь иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй өдөрлөг болсныг ирсэн үйлчлүүлэгчид онцолж байлаа.
Өнөөдрийн 13:00 цагийн байдлаар
Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Төр захиргааны II байранд байрлах “Батлан” Нэг цэгийн үйлчилгээний төвд зохион байгуулж байгаа “Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг үзүүлээд байна.
Нийт 233 иргэнд Улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлснээс 12:00 цагийн байдлаар цахим иргэний үнэмлэх захиалсан 90 гаруй иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлүүлж, иргэдэд хүлээлгэн өгчээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн барьцааны болон гэрээний 86 бүртгэл хүлээн авч, бүртгэлийг хөтөлж, мөн гараас гарт олгосон байна.
Хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалт 3, шинэ бүртгэл 3, мэдээлэлд оруулсан өөрчлөлт 3, нийт 9 бүртгэл хөтөлж, иргэн хуулийн этгээдэд үйчилгээг бүрэн дүүрэн үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хийх ёстой ажлаа л хийсэн юм биш үү, тэглээ, ингэлээ гээд байх нь утгагүй санагдлаа, наад ажлаа ягштал хийж байж цалингаа аваарай.