БЗД | Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

 

Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж энэ жилийн ажлаа төлөвлөлөө. Хурлаар зөвлөлийн ажиллах журам, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны төлөвлөгөөг тус тус албажуулан Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад чиглэлийн байгууллагад үүрэг, чиглэл өглөө.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Хөдөлмөр” зуслангийн үйл ажиллагааг “Хүүхдийн зусланд тавигдах ерөнхий шаардлага”-д нийцүүлэн ажиллуулах, стандартад нийцээгүй, хуучирч элэгдсэн тоглоомын талбайг засаж сайжруулах, 2026 онд хүүхдийн тоглоомын талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu