2025 онд 30 хороонд 500,000 м.кв талбайг хусаж тэгшлэх бол 20 хорооны хүүхдийн тоглоомын талбайг засварлана. Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Шуурхай зөвлөгөөнөөр:
Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс энэ онд нийт 30 хороонд 500,000 м.кв талбайг хусаж тэгшилнэ. 20 хороонд хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлана. Мөн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 13 байршилд засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцуулсан. Мөн орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулсан талаарх мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Н.Билэгсайхан танилцуулсан.
Oрчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн шалгалтын дагуу илэрсэн зөрчлийг арилгах болон бусад асуудлаар тодорхой үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл ( 0 )