Дэлхийн хавдрын судалгааны сангаас гаргасан судалгаагаар Монгол Улс 100 мянган хүн тутамд 93.7 хүн хавдрын өвчинтэй гэх дүнгээр дэлхий нийтийг тэргүүлж байна. Харин хоёрдугаар байрт Египет улс 32, Гамби улс 23 хүнээр эхний гурван байрт оржээ.
Монгол Улсын нийт өвчлөлийн 60 хувийг элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар гэсэн гурван өвчин эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын Засгийн газар 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж эхний үе шат 2020 онд дуусах юм. Элэгний хавдар бол дэлхий даяар өргөн тархсан голлох таван өвчний нэг юм. Зөвхөн нэг жилд л гэхэд 840 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Хүйсийн хувьд авч үзвэл голчлон эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчилдөг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )