Хэдийгээр элэг өөхлөх өвчин голдуу эрчүүдэд тохиолддог ч эмэгтэйчүүд энэ өвчнөөр нас барах эрсдэл өндөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
“Journal of Hepatology” сэтгүүлд бичсэнээр, согтууруулах ундаа хэт их хэрэглэх, бодисын солилцоо алдагдах, чихрийн шижин, даралт ихсэх нь элэг өөхлөхөд хүргэдэг байна. Эрчүүдийн элэг өөхлөх магадлал эмэгтэйчүүдтэй харьцуулахад 20 хувиар өндөр гарчээ. Гэвч судалгаа явуулсан 27 жилд эмэгтэйчүүдийн дунд нас баралт өндөр байсан байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн элэгний өөхлөлт эмэгтэйчүүдийн хувьд нас барах эрсдэлийг 260 хувиар өсгөжээ. Харин үүнээс бусад шалтгаанаар үүссэн элэгний өөхлөлтөөс үүдэлтэй нас баралт эрчүүдийнхээс 83 хувь өндөр байжээ.
Сэтгэгдэл ( 0 )