“Diamond Princess” хөлөг дээрх халдвартай хүний тоо 60-аар нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Японы нийслэл Токио хотын зэргэлдээх Ёкохама хотын боомтод энэ сарын 18-ныг хүртэл карантинд ороод буй “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчдын дунд шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 60-аар нэмэгдэж, халдварын тохиолдол 130 боллоо.  

Ингэснээр тус улсад нийт 150 хүн коронавирусийн халдвар аваад байна.

Усан онгоц дээр нийт 50 орчим орны 3700 зорчигч карантинд ороод байгаа билээ.

“Diamond Princess” хөлөг онгоцны нэгэн зорчигчоос шинэ төрлийн коронавирус илэрснээр тус онгоцыг энэ сарын 3-наас эхлэн карантинд оруулсан. Хөлөг онгоц өнгөрсөн сарын 20-нд Ёкохама хотоос гарч, Кагошима, Хонконг, Окинава чиглэлээр аялж, өнгөрсөн даваа гарагт Ёкохама хотод буцаж ирсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top