Катарын Улаан хавирган сар нийгэмлэг (QRCS) Covid-19 халдвар болон цар тахлын улмаас хохирсон Монголын эмзэг бүлгийн гэрбүлүүдэд туслах төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийг Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн нийт 22 оронд мөн адил тусламж үзүүлж байгаа юм.
Gulf Times-д бичсэнээр 20 мянган ам.долларын өртөгтэй уг төслийн хүрээнд цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, сэргийлэх арга хэмжээний дүнд орон гэргүй болсон ядуу өрхүүдэд гэр, эд барааны тусламж олгож байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймгийн 28 өрхийн 200 хүн тусламж аваад байна.
Энэ төсөл Монголоос гадна Палестин, Афганистан, Пакистан, Балба, Тажикистан, Лаос, Вануату, Этиоп, Чад, Сенегал, Мавритан, Кот-д'Ивуар, Мали, Сьерра-Леон, Албани, Косово, Черногор, Венесуэл, Сальвадор, Перу, Панам улсуудад хэрэгжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )