Олон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) цар тахлын улмаас жуулчдыг хүлээн авахгүй байгаа болон хилээ нээсэн орнуудын газрын зургаа өнөөдөр шинэчлэн гаргалаа.
Жуулчдад бүрэн хаалттай орон:
Азербайжан (11-р сарын 2 хүртэл хаалттай),
Алжир (нислэг үйлдэхгүй байгаа),
Аргентин (гадаадын иргэдийг 10-р сарын 15 хүртэл нэвтрүүлэхгүй),
Ботсван (Нисэх буудлууд ажиллахгүй байгаа),
Венесуэл (10-р сарын 15 хүртэл хил хаалттай),
Гайана (Нисэх буудлууд ажиллахгүй байгаа ),
Израиль (гадаадын иргэдийг хүлээн авахгүй байгаа),
БНАСАУ (жуулчин хүлээн авахгүй),
Лаос (10-р сарын 31 хүртэл гадаад иргэдийг хүлээн авахгүй),
Ливи (нислэг хориглогдсон),
Мадагаскар (тусгай үүргийн онгоцноос бусад нислэгийг хориглосон),
Монгол (10-р сарын 31 хүртэл жуулчин хүлээн авахгүй),
Мьянмар (10-р сарын 31 хүртэл гадаад иргэн хүлээн авахгүй),
Папуа Шинэ Гвиней (гадаадын иргэдийг хүлээн авахгүй байгаа),
Сири (10-р сарын 18 хүртэл нислэг хориотой),
Туркменистан (11-р сарын 1 хүртэл тусгай үүргийн нислэг л үйлдэнэ),
Уругвай (тодорхойгүй хугацаагаар хилээ хаасан),
Чили (10-р сарын 14 хүртэл хил хаалттай),
Шри-Ланк (Тусгай үүргээс бусад нислэг цуцлагдсан),
Эритрей (нисэх буудлууд хаалттай).
Жуулчдад нээллтэй орнууд
IATA-гийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн найман орон л жуулчдад нээлттэй бодлого баримталж байгаа гэнэ.
Мексик: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. Тусгай анкет бүртгүүлэхэд л болно.
Турк: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. Онгоц дотор тусгай анкет бөглөнө. Нисэх буудал дээр халуун хэмжинэ.
Бразил: долоодугаар сарын 29-нөөс гадаадын жуулчдыг хүлээн авсан. (Гэхдээ дотоодын таван мужид нэвтрэх хориотой). Коронавирусний тест шаардлагагүй. Гэхдээ Бразилд байх хугацаандаа эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай.
Албани: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй.
Афганистан: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй.
Хаити: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. Онгоц дотор эрүүл мэндийн асуулгад хариулж, нисэх буудалд халуунаа үзүүлнэ.
Хойд Македон: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй. (Босни Герцеговин, Черногор, Косов, Сербийн иргэд ирэхээсээ 72 цагийн өмнө халдваргүй гэдгээ баталсан шинжилгээний бичигтэй байх ёстой).
Серби: гадаадын иргэдийг хүлээн авч байгаа. Коронавирусний шинжилгээний баримт хэрэггүй.
Газрын зургийг энэ хаягаар үзнэ үү.
Сэтгэгдэл ( 1 )
busad uls n yamar kategort oroj bga uym bol