КОВИД-19 | Арабын нэгдсэн эмирт улсын Ерөнхий сайд вакцин хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04


Арабын нэгдсэн эмирт улсын Ерөнхий сайд бөгөөд Дэд Ерөнхийлөгч Шейх Мохаммед Бин Рашид аль-Мактум “Ковид-19” вирусний эсрэг вакцин хийлгэжээ.

Тус улс БНХАУ-ын төрийн өмчит “Синофарм” компанийн бүтээсэн вакциныг худалдан авч, клиникийн туршилт хийж байгаа юм. Арабын нэгдсэн эмирт улсын 31 мянган сайн дурынхан гурав дахь шатны туршилтад хамрагдаж байгаа ажээ.

Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнуудыг төлөөлөн вакцин хийлгэсэн нь ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, вакцины туршилтыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрээр галын шугамд ажиллаж буй эмч, хууль сахиулах албаныханд коронавирусний эсрэг вакциныг хийсэн юм.

Арабын нэгдсэн эмирт улсад одоогоор 136.1 мянган хүн халдварлаж, 503 хүн эндсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мундаг хүн(103.57.94.142) 2020 оны 11 сарын 04

Манай Монголд түүн шиг мундаг Ерөнхий сайд хэзээ заяах вэ Бурхан Тэнгэр минь ?????

0  |  0
Top