КОВИД-19: Ухаан балартах шинж тэмдэг эдгэрсний дараа үлдэх магадлалтай

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

 

АНУ-ын эмч нар хүнд хэлбэрийн коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн 24 хувьд ухаан балартах, дэмийрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг болохыг ажиглажээ. Зарим өвчтөнүүдэд энэ шинж тэмдэг эдгэрснээс хойш хэдэн сарын дараа үргэлжилсэн гэж эрдэм шинжилгээний цахим  medRxiv номын сан мэдээлжээ.

Халдварын улмаас сэхээн амьдруулах эмчилгээнд орж байсан хүнд өвчтөнүүдийн дунд дэмийрэх, ухаан балартах шинж тэмдэг хамгийн түгээмэл байжээ. Ийм төрлийн өвчтөнүүдэд эдгэрснийх нь дараа хүртэл дээрх шинж тэмдэг ажиглагдаж байна гэж судлаачид онцолжээ.

Үүний сацуу Их Британийн эрдэмтэд КОВИД-19 өвчтөнүүдийн оюуны чадвар муудаж болзошгүйг тогтоосон байна. Ялангуяа үг, өгүүлбэрийн утгыг ойлгох чадварт нөлөөлдөг байна.

КОВИД-19 нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг удаан хугацааны үр дагавартай байж болзошгүй гэж Мичиганы их сургуулийн судлаач Филип Влисидес онцолсон байна. Энэ нь коронавирусний халдвар тархины судасны үйл ажиллагааг алдагдуулдагтай холбоотой гэж эрдэмтэд таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top