КОВИД-19 | Бразил улс БНХАУ-ын вакциныг туршихгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Бразил улсын Эрүүл мэндийн хяналтын хороо Хятадын хөгжүүлж буй коронавирусний вакцины клиникийн туршилтыг зогсоохоор шийдвэрлэлээ.

Бразилын Засгийн газрын шийдвэрээр “Анвиса” анагаахын хүрээлэн Хятадын “Sinovac Biotech” компанийн хөгжүүлж буй вакцины клиникийн туршилтыг эхлүүлэх гэж байсан юм.

Дээрх вакцин нь хүмүүсийн эрүүл мэнд, бие махбодод сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй тул зогсоохыг хориглосон гэж Эрүүл мэндийн хяналтын хорооны мэдэгдэлд дурджээ.

Бразил улсад вакцинтай холбоотой асуудал популизмын бай болсоор байна. Эрүүл мэндийн хяналтын хорооноос хориглоод буй вакциныг тус улсын хэт барууны улстөрч Хоа Дориа хүчтэй дэмжиж байсан юм.

Сан Паулу мужийн захирагч тэрээр муждаа дээрх вакцины туршилтыг эхлүүлэхээр шийдээд байжээ.

Барууны хэвлэлүүд үүнийг эрүүл мэндийн гэхээс илүүтэй улс төрийн үзэл орсон шийдвэр байлаа гэж мэдээлж байна.

Одоогоор тус улсад “AstraZeneca” компанийн хөгжүүлж буй вакциныг сайн дурынхан дээр туршиж байгаа юм.


Эх сурвалж: The Guardian

 

Top