ОХУ-ын нийслэл Москва хотын О.М.Филатовын нэрэмжит 15 дугаар эмнэлгийн ерөнхий эмч Валерий Вечорко Facebook хуудсандаа нэгэн клип оруулжээ. Клипэнд эмч, сувилагч нар гол дүрийг бүтээсэн байна. Энэ эмнэлэг төрөх, оношилгооны төв байсан ч цар тахлын үед ковидийн эмнэлэг болон хувирчээ.
Клипийг Антиреспект хамтлагийн "Тишины хочу" дуунд хийсэн байна.
Ерөнхий эмч “Манай эмнэлэг коронавирус анх гарсан үеэс л цар тахалтай тэмцэж байна. Жинхэнэ зүрхнээс гарч байгаа энэ дууны үгээр бид фронтын тэргүүн эгнээнд мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлэн, амь бие үл хайхран тулалдаж байгаа эмнэлгийн ажилтнууддаа талархал дэвшүүлэхийг хүссэн юм. Эрт орой нэгэн цагт бид хорт өвчнийг ялж чадна” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )