ОХУ “Спутник V” вакциныг баталгаажуулах хүсэлтээ ДЭМБ-д илгээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

ОХУ-ын хөгжүүлж буй “Спутник V” вакциныг хөгжүүлэгч “Гамалея” анагаахын хүрээлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгээ хүргүүлжээ.

Үүнд судалгаанд хамрагдсан хүмүүсийн дата мэдээлэл, вакцины үр дүн, сөрөг нөлөө зэргийг багтаасан нэгдсэн тайлан болон чухам хэзээнээс хөгжүүлж эхэлсэн тухай дэлгэрэнгүй тайлан мэдээллийг Женевт хүргүүлээд байна.

Хэрэв ДЭМБ-аас дээрх вакциныг баталгаажуулсан тохиолдолд ОХУ-д бүх нийтийг вакцинжуулах ажил эхлэхэд бэлэн гэдгийг холбогдох байгууллагуудаас онцоллоо.

Өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан ДЭМБ-д аль болох хурдан хугацаанд вакциныг баталгаажуулах хүсэлт илгээсэн юм.

ОХУ-ын засаг захиргаа наймдугаар сарын 11-ны өдөр “Спутник V” вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. Дэлхий дахинд коронавирусний эсрэг вакциныг баталгаажуулсан анхны улс нь ОХУ болсон билээ.

ОХУ-ын “Гамалея” анагаахын хүрээлэнгийн мэдээллээр тус вакцин 92 хувийн үр дүнтэй байгааг хоёр долоо хоногийн өмнө мэдээлсэн юм. Дээрх судалгаанд нийт 16 мянган хүн оролцжээ.


Эх сурвалж: RT

Top