ЭМЯ: Коронавирусний халдварын тохиолдол 608 болж нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

2020.11.22-ны 11:00 цагийн байдлаар халдварын тоо 608 боллоо.

2020.11.22-ны 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо

Улаанбаатарт - 40 (2-оор нэмэгдсэн)

Сэлэнгэ аймагт  - 77 (19-өөр нэмэгдсэн)

Дорноговь аймагт - 17 (1-ээр нэмэгдсэн)

Орхон аймагт - 17 (нэмэгдээгүй)

Дархан-Уул аймагт  - 20 , (4-өөр нэмэгдсэн)

Говьсүмбэр аймагт – 1, (нэмэгдээгүй)

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт 57.2 сая хүн өвчилж, сүүлийн 24 цагт 641 мянган хүн шинээр халдвар авчээ. Монгол улсад 608 халдварын тохиолдол бүртгэгдлээ. СЭлэнгэ аймаг, УБ хотод байдал хамгийн хүнд байна. 4808 хүн шинжилгээнд хамрагдсан. 119, 118 дугаарт 4610 хүн утасдаж, зөвлөгөө авсан байна.  Коронавирусээр бүх насны хүмүүс өвчлөх боломжтой. Ялангуяа, өндөр настнууд болон архаг, хууч өвчтэй хүмүүс халдварлах эрсдэл өндөр байна. Амтлах, үнэрлэх чадвараа алдах, өндөр халуурах, гишгэхэд хүнд болох, бөөлжих, толгой эргэх, булчин шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарын утас руу залган, зөвлөгөө авах шаардлагатай” гэж мэдээллээ.

Top