Энэтхэгийн Засгийн газраас ОХУ-ын хөгжүүлж буй “Спутник V” вакциныг хүн дээр туршиж эхэлсэн талаар мэдээллээ.
Зөвхөн ОХУ-аас гадна АНУ-ын хөгжүүлж буй хоёр вакциныг удахгүй хүн дээр туршинэ гэдгийг мөн мэдэгдсэн юм.
Одоогоор чухам хэдэн хүн туршилтад хамрагдаж байгаа тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.
Хүн дээрх туршилт амжилттай болсон тохиолдолд 250-300 сая тун вакцин захиална гэж тус улсын Эрүүл мэндийн яам тооцоолж байгаа юм.
Клиникийн болон хүн дээрх туршилт амжилттай болсон тохиолдолд зөвхөн нэг компани бус амжилттай туршиагдсан олон компанийн вакциныг хэсэгчлэн вакцинжуулалт зохион байгуулна гэж зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: Hindustan Times