Билл Гейтс: Вакцинууд ирэх хоёрдугаар сараас үр дүнгээ үзүүлж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Компьютерийн технологийн алдарт “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс одоо хөгжүүлж буй вакцинууд 2021 оны хоёрдугаар сараас эерэг үр дүн үзүүлж эхэлнэ гэж CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Вакцинууд эхнээсээ маш өндөр үр дүн үзүүлсэн тухай мэдээлж байна. Би вакцины үр дүнг маш өөдрөг харж байгаа. Магадгүй 2021 оны хоёрдугаар сараас эерэг үр дүнгээ үзүүлж эхэлнэ” гэж Билл Гейтс ярьжээ.

Мөн тэрээр дэлхий дахин ирэх зургаан сар буюу хагас жилд ач холбогдол өгч, онцгойлон анхаарах учиртай гэдгийг онцолжээ. Учир нь халдварын тархалт, хоруу чанар нь улам нэмэгдэх аж.

Коронавируст цар тахал дэгдэж эхэлсэн цагаас Билл Гейтс хэд, хэдэн байр суурь илэрхийлж байсан юм. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөгжиж буй, ядуу буурай улс орнуудыг вакцинаар хангахад хэдэн сая доллар хандивлаад байгаа билээ.


Эх сурвалж: Cnet

 

Top