“Автобус 1” ОНӨААТҮГ-ын жолоочтой ойрын хавьтал болсон 17 хүнийг тусгаарласан тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
“Автобусны жолоочийг арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарласан байсан. Нийтдээ ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтлын 400 гаруй хүний нэрийг тогтоон тандалт судалгаа хийж байна. Өнгөрсөн шөнөөс эхлэн PCR шинжилгээ авч эхэлсэн” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас явсан маршрутаа мартаж санах, буруу мэдээлэхээс шалтгаалан халдварууд илэрч байгааг анхааруулсан юм.