АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар ирэх долоо хоногт сайн дураараа вакцин хийлгэх болсон тухайгаа албан ёсоор зарлалаа.
Тэд вакцин аюулгүй гэдгийг батлан харуулах тулд дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд Pfizer болон BioNTech компанийн вакциныг тариулах аж.
Буш, Клинтон, Обама нар АНУ-д үүсээд буй нөхцөл байдлыг хурдан шийдвэрлэхийн тулд АНУ-ын Хүнс, эмийн хороо аль болох түргэн хугацаанд вакциныг зөвшөөрөх ёстой гэж үзэж байгаа юм.
АНУ-ын иргэдээс вакцин хийлгэх эсэх талаар санал асуухад санал асуулгад оролцогчдын 40 гаруй хувь нь вакцин хийлгэхгүй гэж хариулсан бол мөн 40 хувь нь сайн мэдэхгүй байна гэж хариулжээ.
Эх сурвалж: The Guardian