Архаг ядаргаа, булчин сульдах шинж тэмдгээс гадна коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс, ялангуяа залуус сэтгэцийн асуудалтай тулгарах өндөр эрсдэл байна гэж Италийн Эмч нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Силвестро Скотти анхааруулжээ.
Түүний хэлснээр, вируст халдварт өртснөөр залуучууд амьдралдаа анх удаа эрүүл мэнддээ хүнд цохилт авснаа ухамсарладаг. Настай хүмүүс архаг өвчнөө хүлээн зөвшөөрч, амьдардаг бол залуу хүмүүс эмзэг байдлаа гэнэт ухамсарладаг аж. Залуус өвчнийг амь насанд нь аюултай зүйл гэж боддоггүй гэж тэрбээр онцолжээ.
Хуучин өвчтөнүүдийн гуравны нэг нь эдгэрснийхээ дараа төрөл бүрийн сэтгэцийн асуудалтай тулгарсан байна. Тухайлбал, сэтгэл түгших, ааш зан өөрчлөгдөх, нойргүйдэх зэрэг асуудал үүсэж байжээ.
Сэтгэцийн үр нөлөө өвчлөлийн үед ч ажиглагддаг байна. Тэр тусмаа 20-40 насны залуу хүмүүст халдвар авсны дараа сэтгэл хөдлөлийн үр нөлөө ажиглагддаг ба энэ үед бие организмд өгч буй дохио хэд дахин хүчтэй мэдрэгддэг гэж Скотти тайлбарлажээ.