Арабын Нэгдсэн Эмирт улс “Спутник V” вакциныг туршиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Арабын Нэгдсэн Эмирт улсад ОХУ-ын “Спутник V” вакцины клиникийн гурав дахь шатын туршилтыг эхлүүлжээ.

Засгийн газрын шийдвэрээр гурав дахь шатны туршилтад 500 сайн дурынхан хамрагдахаар болжээ.

ОХУ-ын засаг захиргаа “Спутник V” вакциныг 91.4 хувийн үр дүнтэй гэж нийтэд зарлаа байна. Энэ долоо хоногт ОХУ-д дээрх вакциныг эрсдэлт бүлгийн хүмүүс болон эмч, цагдаа зэрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа ажилтнуудад тарьж байгаа юм.

ОХУ-ын “Спутник V” вакцины нэг тун нь 20 ам.доллар юм. Гэхдээ ОХУ дотооддоо дээрх вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа билээ.

Арабын Нэгдсэн Эмирт улсад ОХУ болон АНУ-ын Pfizer компанийн хоёр ч вакциныг туршилтад оруулаад байна. Туршилтын үр дүнгээс шалтгаалан вакцинжуулалтын товлолоо тодорхой болгох аж.


Эх сурвалж: Bloomberg

Top