ГХЯ: Шинжилгээний хариу эерэг гарсан хүнийг Германд үлдээсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.18/ ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт нийт 9070 шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Бүх тохиолдол Улаанбаатарын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрчээ. Хавьтлын 645 хүнийг тусгаарлаж, 415 хүнийг гэрт нь ажиглалтад байлгаж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг энэ үеэр “Франкфурт хотоос өчигдөр ирсэн нислэгт багтаагүй нэг хүний тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Тусгай үүргийн онгоцонд суухад шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой. Чехээс ирсэн 40 настай эмэгтэй хүн хариу нь эерэг гарсан тул бусад хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд хамт авч яваагүй. Одоо тэр хүн Германд гэрийн тусгаарлалтад байгаа. Герман дахь Монголын ЭСЯ-наас тусламж үзүүлнэ” гэж мэдээллээ.
 

Top