ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Баянзүрх дүүргийн шуурхай штабын үйл ажиллагаа болон цаг үеийн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Баярмөнх шуурхай штабын үйл ажиллагааг танилцуулж, үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг бэлтгэн ажиллаж байгаа гэдгийг танилцуулсан юм.
Мөн шийдвэрлүүлэх шаардлагатай зарим тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхөд анхаарч өгөх хүсэлт тавилаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд маргаашаас эхлэн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж, нийт 90000 иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.