КОВИД-19: Уруул, нүүр хөхрөх зэрэг шинэ ШИНЖ ТЭМДЭГ илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Британийн Өвчлөлийн хянах, урьдчилан сэргийлэх төв КОВИД-19 халдвар авсныг илтгэх таван шинэ шинж тэмдгийг илрүүлжээ.

“Daily Express” хэвлэлд мэдээлснээр, амьсгал давчдах, цээж хүчтэй хөндүүрлэж, давчдах, ухаан балартах, нойрноос сэрэхэд хүндрэлтэй болох, уруул, нүүр хөхрөх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг анхааруулжээ. Ингэхдээ өөр шинж тэмдэг ч илрэхийг үгүйсгэх аргагүй гэж Британийн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Одоогийн байдлаар, халдварын үндсэн шинж тэмдэг өндөр халуун, үргэлжилсэн ханиад, амтлах үнэрлэх чадвараа алдах зэргээр илэрч байна.

Их Британи улсад илрээд буй коронаирусний шинэ омгоор халдварласан тохиолдол Канад, Шведэд нэмж бүртгэгдээд байна.

Top