КОВИД-19-ийн халдварын өвөрмөц шинж тэмдгийг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

 

Үргэлжлүүлэн зогьсох нь коронавирусний халдвар авсны дохио болохыг хэд хэдэн судалгаа харуулжээ.

Daily Express” хэвлэлд мэдээлснээр, Египетийн эмч нарын явуулсан судалгаанаас үзвэл нэгэн өвчтөнд коронавирусний халдвар зөвхөн зогьсох шинж тэмдгээр илэрчээ. 64 настай эрэгтэй гурван хоног үргэлжлүүлэн зогьссон тул эмнэлэгт хандсан байна. Түүний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд цусны цагаан эсийн түвшин буурсан болохыг тогтоожээ.

Мөн үүнтэй ижил тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Өвчтөн дөрвөн хоног дараалан зогьссон бөгөөд уушги нь гэмтэхээс гадна цусны цагаан эс болон тромбоцитын хэмжээ буурсан байна.

Хэдийгээр энэ шинж тэмдэг ховор тохиолдож буй ч Британийн эмч нар хоёр хоног үргэлжлүүлэн эсвэл ойр ойрхон зогьсох шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар нийт 85.8 сая гаруй хүн халдвар авч, 1.8 сая хүн эндээд байна.

 

 

Top