АНУ ДЭМБ-д дахин элсэж, COVAX хөтөлбөрт нэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дахин элсэх шийд гаргасны дараа COVAX  хөтөлбөрт нэгдэхээр болжээ.

АНУ-ын зүгээс хөгжиж буй болон ядуу буурай орнуудад вакцин нийлүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлээд, ДЭМБ-тай нягт хамтран ажиллана гэдгийг Жо Байден ажлынхаа эхний өдөр онцолсон юм.

Өмнөх Ерөнхийлөгч Доналд Трамп ДЭМБ-ыг Хятадын оролцоотой байгууллага гэж дүгнээд АНУ гишүүнээс татгалзаж, олгодог санхүүжилтээ царцаагаад байсан билээ.

Хөгжиж буй болон ядуу буурай улс орнуудад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй нөхцөлөөр вакцин нийлүүлэх COVAX хөтөлбөрт Монгол Улс хамрагдсан юм.


Эх сурвалж: Reuters

 

Top