Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын шинжээчдийн баг БНХАУ-ын Уханийн Вирус судлалын хүрээлэн болон түүний харьяа Биологийн аюулгүй байдлын үндэсний лабораторид ажилласан тухай Хятадын төв телевиз мэдээлжээ.
Шинжээчдийн баг Уханийн хүрээлэнгийн мэргэжлийн байдал гүн сэтгэгдэл төрүүлсэн гэж онцолжээ. Тэд лабораторийн судалгааны ажил, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч буй арга хэмжээтэй танилцаж, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, халдварын эсрэг арга хэмжээг хэлэлцсэн байна.
Ухань дахь Биологийн аюулгүй байдлын үндэсний лаборатори Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лабораторийн сүлжээнд нэгдсэнийг шинжээчид өндрөөр үнэлжээ.
Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн бүтцэд биологийн аюулгүй байдлын дээд зэргийн BSL-4 стандартын дагуу итгэмжлэгдсэн Хятад дахь цорын ганц лаборатори ордог байна. Тиймээс тус лабораторийн судлаачид дэлхийн хамгийн аюултай өвчин үүсгэгчдийг судлах боломжтой гэнэ.
ДЭМБ-ын шинжээчид коронавирусний гарал үүслийг судлах зорилгоор өнгөрсөн сарын 14-нөөс эхлэн Ухань хотод ажиллаж байна. Хятад улсад ирсэн даруйдаа тэд 14 хоног тусгаарлагдсан бөгөөд энэ үеэр олон улсын баг Хятадын талтай цахим зөвлөгөөн хийж байжээ.