Испанийн судлаачид коронавирусний халдвар авсан өвчтөнүүдэд илэрч буй шинж тэмдгүүдийн талаар судалгаа хийх үеэр өвөрмөц таван шинж тэмдэг илрүүлжээ.
“Daily Express” хэвлэлд мэдээлснээр, судалгаанд оролцсон 666 өвчтөний 25 хувьд хэл нь хөөх, үрэвсэх, хэлэн дээр нь тууралт, толбо гарах зэрэг шинж тэмдэг ажиглагдсан байна.
Арван өвчтөн тутмын нэгд гарын алга, хөлийн ул нь хорсох шинж тэмдэг илэрчээ. Ингэхдээ ийм зовуурь хатгалгаа гэсэн оноштой насанд хүрсэн өвчтөнүүдэд ажиглагдсан тул эмч нар коронавирусний халдварын онош тавихдаа гол шалгуур болгон авч үзэхгүй байхыг зөвлөсөн байна.