Эрдэмтэд КОВИД-19 үе мөчний өвчин үүсэхэд хүргэдэг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

 
Коронавирусээр үүсгэгддэг КОВИД-19 урт хугацааны эмчилгээ шаарддаг үе мөчний асуудалд хүргэдэг байж болзошгүй гэж АНУ-ын Баруун Умардын их сургууль, “Northwestern Medicine” сүлжээ эмнэлгийн судлаачид үзэж байна.

Тэд халдвар авсны дараа үе мөчний хэрх үе судлалын эмчид хандаж байсан өвчтөнүүдэд судалгаа хийжээ. “Skeletal Radiology” сэтгүүлд мэдээлснээр, үе мөч, булчин өвдөх нь аутоиммун хариу үйлдэлтэй холбоотой гэж шинжээчид тогтоосон байна.

Коронавирус бие организмыг өөрөө өөр рүүгээ  халдахад хүргэдэг бөгөөд энэ нь эрт хугацааны эмчилгээ шаарддаг үе мөчний өвчин үүсгэдэг байх талтай гэж судлаач Свати Демшук онцолжээ. Түүний хэлснээр, өвдөх мэдрэмж биеийн янз бүрийн хэсэгт үүсдэг байна. Зарим өвчтөнүүдийн хувьд мэдрэлийн эсүүд нь гэмтсэн байсан бол зарим өвчтөнүүдийн цусны эргэлт алдагдсан зэрэг шинж тэмдэг илэрчээ.
 

Top