Монгол Улсад коронавирусний эсрэг бүх нийтийг хамарсан вакцинжуулалт явагдаж буй энэ цаг үед “Коронавирусний эсрэг Оросын вакцины тухай байнга гардаг асуултууд ба тэдгээрт өгөх ойлгомжтой хариултууд” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. ОХУ-ын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, олон хүний санааг зовоож буй асуудлуудыг хэлэлцэх аж.
Дугуй ширээний ярилцлага энэ сарын 4-ний өдөр Улаанбаатарын цагаар 14.00 цагт ОШУСТ буюу “Русский дом”-ын “Байкал” хэвлэлийн төвөөс шууд дамжуулалтаар орос, монгол хэл дээр явагдах гэнэ. Арга хэмжээнд “Спутник V” вакциныг хийлгэсэн Оросын судлаач эрдэмтэд, цар тахал судлаач эмч нар, сэтгүүлчид оролцох аж. Дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцогчдоос Оросын коронавирусний эсрэг вакцины талаар асуух боломжтой.