Сар бүр 200-250 мянган тун “Спутник V” вакцин ОРУУЛЖ ИРНЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

“Коронавирусний эсрэг Оросын вакцины тухай байнга гардаг асуултууд ба тэдгээрт өгөх ойлгомжтой хариултууд” сэдэвт дугуй ширээний ярилцлага өнөөдөр /2021.03.04/ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо.

Хэлэлцүүлэгт ОХУ-ын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгч, “Спутник V” вакциныг хийлгэсэн Оросын судлаач эрдэмтэд, цар тахал судлаач эмч нар, сэтгүүлчид оролцлоо.

“Спутник V” вакциныг хийлгэсэн Оросын эрдэмтэн судлаачид, сэтгүүлч нар вакцин хийлгээд сөрөг нөлөө илрээгүй, цар тахлаас үүдэлтэй сэтгэлийн түгшүүр нь арилсан, коронавирусний халдвараас айх, сэтгэл түгших нь багассан талаар ярьж байлаа. Уг вакциныг хоёр тунгаар хийдэг учир зарим нь эхний тунгаа хийлгээд дараагийн тунг хийлгэх хугацаагаа хүлээнгээ биед нь ямар ч зовиургүй, ажлаа хэвийн хийж байгаадаа баяртай байна гэв.

Оросын “Спутник V” вакциныг дэлхийн олон орон уралдан захиалж, вакцины үр дүн нь ч хамгийн сайн байгаа гэгдэж буй. Уг вакцин нь эхний удаад хийх тун, дараагийн удаад хийх тун гэсэн хоёр өөр найрлагатай вакцин юм.

Монгол Улс “Спутник V” вакцинаас 10 мянган тунг өнгөрсөн бямба гарагт /2021.02.27/ татан авсан. “Спутник V” вакциныг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж байгаа “Монгол эм импэкс” концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Б.Мөнх-Эрдэнэ ийнхүү ярилаа.

“СПУТНИК V” ВАКЦИНЫ ДАРААГИЙН 10 МЯНГАН ТУНГ ЭНЭ САРЫН 10-НААС ӨМНӨ АВНА
 


-Бид өнгөрсөн жилээс идэвхтэй хөөцөлдөж, аравдугаар сард Оросын “Спутник V” вакцины үйлдвэрлэгчтэй холбогдсон. Ийнхүү бид үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, гэрээгээ амжилттай байгуулж, албан ёсоор өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын захиалгаар эхний хэсэг буюу 10 мянган тун “Спутник V” вакциныг оруулж ирлээ. Дараагийн 10 мянган тунг энэ сарын 10-наас өмнө оруулж ирнэ. Цаашид сар бүр ойролцоогоор 200-250 мянга орчим тун вакциныг Монгол Улсдаа нийлүүлнэ гэсэн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэхүү вакцины хувьд 90 хувийн үр дүнтэй бөгөөд 60-аас дээш насныхан болон харшилтай хүмүүс хийлгэхэд ч элдэв гаж нөлөө бага гэдгээрээ давуу талтай.

Монгол Улс “Спутник V”-г анх нийлүүлэх зөвшөөрөл авахад Оросоос уг вакциныг авч байгаа 23 дахь орон байсан бол одоо аль хэдийнэ 40 орчим улс энэ вакциныг нийлүүлж эхэлсэн.

ОХУ КОРОНАВИРУСНИЙ ЭСРЭГ ГУРВАН ВАКЦИН ГАРГАЖ АВЧЭЭ
 


ОХУ-д өнгөрсөн сард 16261 сая тун вакцинд үйлдвэрийн баталгаа хийжээ. Тэдгээрээс 46990 тун нь Новосибирскийн «Вектор» төвийн «ЭпиВакКорона» вакцин, бусад нь Гамалейн нэрэмжит хүрээлэнгийн хоёр найрлагат «Спутник V» вакцин аж. Эдгээр вакцины 7 сая тунг иргэдэд тарьсан талаар үйлдвэрлэлийн явцын талаар мэдэж буй хоёр эх үүсвэрийн мэдээллийг иш татан “Forbes” сэтгүүл мэдээлжээ.

Орост коронавирусний эсрэг бүх нийтийг хамарсан вакцинжуулалт өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлсэн. Хойд хөрш хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, багш нар, нийгмийн ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулсан юм. Дараа нь хүн амын бусад бүлгүүд хамрагдаж эхэлжээ. Нэгдүгээр сарын 18-наас вакцинжуулалт бүх нийтийг хамарч, их амжилттай явагдаж байгаа аж.

“СПУТНИК V” ВАКЦИНЫГ ЯМАР КОМПАНИУД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ВЭ?
 

ОХУ-д “Спутник V” вакциныг хэд хэдэн компани, байгууллага үйлдвэрлэж байна. Гамалейн хүрээлэн, «Биннофарм», «Фармсинтез», «Р-Фарм», «Биокад» болон «Генериум» зэрэг хэд хэдэн компани уг вакциныг үйлдвэрлэж буй.

ОХУ дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакцин “Спутник V” (өөр нэр нь “Гам-КОВИД-Вак”) вакциныг өнгөрсөн наймдугаар сард гарган авсан билээ. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 13-нд ОХУ коронавирусний эсрэг бас нэгэн вакцин болох «ЭпиВакКорона»-даа бүртгэлийн гэрчилгээ авсан. Мөн тун саяхан, хоёрдугаар сарын 28-нд М.П.Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн боловсруулсан «КовиВак» вакцин албан ёсоор бүртгэгдлээ.
 

Н.Уянга ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 07

Орос вакцинаар хүн болсон доо монголчууд.

3  |  0
АРД(202.9.46.254) 2021 оны 03 сарын 06

овоо доо төр засаг маань иргэдийнхээ итгэлийг алдахгүй хамгийн чанартай вакцинаар хангаж байгаад их баяртай байна, одоо хурдан бодит амьдрал дээр хэрэгжүүлэх л үлдлээ

2  |  1
Ганаа(66.181.161.82) 2021 оны 03 сарын 07

ӨӨРСДНӨӨ ЧАДАХ ЮМГҮЙ ХЭВТЭЖ БУСДИИГ МУУЛАХ ОРСУУД Л ҮЕИИН ҮЕД БИДНИИГ ХАЛДВАРТ ӨВЧИНӨӨС САЛГАЖ ИРСЭН

2  |  0
Vaccine (66.181.180.219) 2021 оны 03 сарын 06

Undarmaagin duugin kompani oruulj irj baigaa bol ene vaccinig tariulaxgui. Bas xulgai xulxi yum oruulj irex biz.

0  |  1
Zochin(202.9.40.112) 2021 оны 03 сарын 06

Hulgaich Undarmaagin dvv Bolormaagiin kompani shde .hulgaich nar ym buhend orolzioj yvah ymaa

0  |  1
Top