Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.07/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээгээр 67 хүнээс Сovid-19 илэрлээ. Үүнээс 62 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол үлдсэн тавынх нь халдвар авсан голомтыг тодорхойлж байна. Харин нэг тохиолдол нь Төрийн Ордон гэдэг нь тодорхой болжээ. Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтны шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Тиймээс өнөөдрөөс Төрийн ордны баруун жигүүрт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Төрийн ордонд ямар үйлчилгээ үзүүлдэг ажилтан бэ?