Шахцалдаан дунд биеэ хэрхэн АЮУЛГҮЙ АВЧ ЯВАХ вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Их хотын хэмнэлд бид өдөр бүр гадуур явахдаа олон хүмүүстэй түлхэлцэж, автобусанд шахцалддаг. Мөн аливаа арга хэмжээний үеэр бөөгнөрсөн хүмүүс дунд биеэ аюулгүй авч явах шаардлагатай тулгардаг билээ.

Тэгвэл уншигч танд олон хүн бөөгнөрсөн газарт, шахцалдаан дунд биеэ хэрхэн аюулгүй авч явах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.


Урьдчилан сануулах хэдэн зүйл

 

  • Олон хүмүүстэй хамт бөөгнөрөхөөс зайлсхий.
  • Болж буй үйл явдлыг хармаар байсан ч гэсэн бөөгнөрсөн олон хүмүүсийн дунд бүү ор.
  • Олон хүн цугларсан аливаа арга хэмжээнд очихдоо хаана болохыг нь сайн мэдэж байж очихыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь яг хаана болохыг нь мэдсэнээр та бөөгнөрлөөс гарч болох гарц, сул орон зай хаана байгааг олж мэдэж болно.
  • Үймэлдэж эхэлсэн бол тайван байдлаа хадгалж, нөхцөл байдлыг эрүүлээр дүгнэ.
  • Хамгийн гол нь биеэ хянах чадвараа хэзээ ч бүү алдаарай. Ингэснээр та амиа аварч чадах зөв үйлдлийг хийж чадах болно.
  • Бөөгнөрсөн хүмүүсийн дунд байгаа бол урсгал сөрж явах гэж бүү оролд. Зугтахыг бүү завд. Аясаар нь явах боломжийг өөртөө олгоорой.
  • Хэрвээ та бөөгнөрсөн хүмүүс дунд эмэгтэй хүн болон хүүхэдтэй яваа эрэгтэй бол хүүхдийг заавал мөрөн дээрээ суулгаарай. Эмэгтэйг өмнөө авч явна.
  • Түлхэлцэх үеэр таныг гэмтээж болох, хөдөлгөөнд саад болох зүйлсээсээ салаарай. Тухайлбал, энгийн түлхүүр хүртэл таныг унах үед биед хүнд гэмтэл учруулах эрсдэлтэй.
  • Олон хүнтэй газраар явахдаа ойролцоох гарцны байрлалыг мэдэж байх хэрэгтэй.
  • Хашлага, сараалж болон аливаа хурц ирмэгтэй зүйлсээс хол байхыг хичээ.
  • Өндөр, том биетэй хүмүүс болон овор ихтэй эд зүйл, том цүнхтэй хүмүүсээс хол явахыг хичээгээрэй.

 

Шахцалдаан нэгэнт эхэлсэн бол яах вэ?

 

  • Гүнзгий амьсгал аваад цээжээ шахахгүйн тулд гараа тохойгоор нь нугалж, хажуу тийш нь сунгана.
  • Ямар ч тохиолдолд хөл дээрээ зогсохыг хичээгээрэй.
  • Гараа халаасандаа хийж болохгүй.
  • Хөдлөхдөө хөлөө аль чадахаараа өндөрт өргөж явна. Хөлөө газар бүтэн тавих ёстой. Өлмийгөө бүү өргө.

 

Шахцалдаан аюултай болж эхэлвэл яах вэ?

 

  • Шахцалдаан аюултай болж эхлэвэл эргэлзэж бодолгүйгээр шууд бүх ачаагаа хая. Ялангуяа хүзүүний ороолт, урт оосортой цүнхнээсээ даруй салах ёстой.
  • Ямар нэгэн зүйлээ унагасан ч ямар ч тохиолдолд түүнийгээ авах гэж бөхийж болохгүй!
  • Хэрвээ та унавал аль болох хурдан хөл дээрээ босохыг хичээгээрэй. Гэхдээ гаран дээрээ бүү тул! Ингэх нь гараа гэмтээх, хугалах эрсдэлтэй. Хоромхон зуур өлмий дээрээ тогтоод тэнцвэрээ олсны дараа хөл дээрээ огцом босно.
  • Хэрвээ босож чадахгүй бол бөхийж, шуугаараа толгойгоо хамгаалан, дагзаа алгаараа далдална.
  • Хүүхдүүдтэй хамт яваа бол тэднийг гараараа халхалж, заавал урдаа ав.
  • Бусад хүмүүстэй хамт “урсахыг” хичээ. Таныг түлхэж байсан ч тэнцвэрээ хадгалж, бусад хүмүүстэй нийлж явахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
  • Ямар ч тохиолдолд бүү эргэ.
  • Хүмүүсийн дийлэнх нь баруун гартай. Иймээс баруун гар тал руугаа яв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэг(116.39.160.242) 2022 оны 11 сарын 02

Itaewon ий шахалтанд ямар ч арга хэмжээ авах боломжгүй маш хурдан хүчтэй шахалт болсоон, дээрх арга хэмжээнүүд бусад тохиолдолд хэрэг болж магад

0  |  0
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Top