
BLAST Rivals Fall 2025 тэмцээн нь 11-р сарын 12-16-ны өдрүүдэд Хонгконгийн AsiaWorld-Arena танхимд офлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт $350,000 ам.долларын шагналын сантай бөгөөд 8 баг оролцоно. Тэмцээний The MongolZ (№1) FURIA (№2) Vitality (№3) Spirit (№4) Харин тэдэнд сорилт үзүүлэх “өрсөлдөгч” багууялагч баг $125,000 ам.долларыг хүртэнэ. Rivals цувралын зорилго нь дээд зэрэглэлийн (Valve-ийн чансааны) багуудтай өрсөлдөх боломжийг шинэ өрсөлдөгч багуудад олгох юм.
Тэмцээний гол фаворит багууд Энэ удаагийн түрүүгийн гол нэр дэвшигчид нь дээд түвшний багууд: Манай бахархал The MongolZ, тэдний хамтран ажиллагч 1xBet Монгол, мөн FURIA, Vitality, Spirit нар юм.
The MongolZ – Азийн шилдэг баг бөгөөд саяхан дэлхийн №1-д бичигдсэн. Тэдний шилдэг тоглогчдын нэг Senzu-г түр орлон controlez тоглож байгаа нь ялалтад хүрэх замыг бага зэрэг хүндрүүлж байна. Falcons – NiKo, m0NESY, kyousuke гэсэн оддын гурвал, туршлагатай дасгалжуулагч zonic, мөн ялалтад туйлын тэмүүлэлтэй. Spirit – залуу авьяастан donk ганцаараа бараг хүссэн тоглолт бүрийг авч явах чадвартай. Ингээд BLAST Rivals Fall 2025 нь улирлын хоёр дахь мэйжор болох StarLadder Budapest Major 2025-оос өмнө цахим спортын хүчний тэнцвэрийг тодорхойлох хамгийн чухал тэмцээн байх болно.

Сэтгэгдэл ( 0 )