Японы эрдэмтэд Fugaku супер компьютер ашиглан, хоол идэх үеэр коронавирус хэрхэн тархдгийг тооцоолон гаргажээ. Тэд ресторанд дөрвөн хүн хамт хоол идэж байгааг жишээ болгон авч үзсэн байна. Нэг нь коронавирусний халдвартай бөгөөд хэн нь түүнээс халдвар авах хамгийн магадлалтайг тооцоолон гаргажээ.
Судалгаагаар халдвартай хүний дэргэд суусан хүн эсрэг талд суусан хүнээс халдвар авах магадлал тав дахин өндөр байгаа нь батлагдсан байна. Хүн ярихад амнаас ялгарах шүлсний хэсгүүдийн 5 хувь нь эхлээд дэргэд сууж байгаа хүн дээр тусна. Дараа нь бусад хүмүүст хүрдэг байна.
Судалгааны багийн удирдагч Макото Цүбокүра ресторанд нэг ширээнд сууж байгаа хүмүүсийн хооронд шилэн хаалт тавих санал гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )