ЭМЯ: Монголд гэр бүлийн хүрээний халдвар их байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагт Монгол Улсад 5 тохиолдол илэрсэн нь өчигдөртэй ижил байлаа. Улсын хэмжээнд нийт 360169 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Улаанбаатар, Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол шинээр илэрсэнтэй холбогдуулан, ХӨСҮТ-өөс 13 обьектэд ариутгал хийлээ.

Зөвлөгөө өгөх 7 утсанд 14965 хүн хандсан байна.
 

Дэлхий дахинд халдварын тоо 71 саяд хүрлээ. Өдөрт 560-690 мянгаар нэмэгдэж байгаа нь цар тахлын аюул намжаагүйг харуулж байна гэж мэдээллээ.

Монголд халдварын гол урсгал нь гэрбүлийн хүрээний халдвар байна. Дэлхийд гэрбүлийн халдвар 10 индекстэй байгаа бол Монголд энэ тоо 10-66 гэсэн өндөр байгаа юм. Ялангуяа хосууд нэг нэгнээсээ халдвар их авч байгаа юм. Тиймээс гэртээ ч зай барьж байхыг ЭМЯ-наас зөвлөлөө. Мөн давс, сод, нимбэгний уусмалаар өдөрт 3 удаа хоолойгоо зайлж байх нь халдвараас хамгаалахад хэрэгтэйг анхаарууллаа. Автобус, машин, дэлгүүрийн лангуу зэрэг олон хүн дамжуулан хэрэглэдэг албан газрууд эрсдэл ихтэй тул аль болох ажилчдаа гэрээс нь ажиллуулж, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. 

Top