Булангийн орнуудад жилд 10 мянган ази ажилчин нас бардаг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 13

Булангийн орнуудад жилд Зүүн  Өмнөд, Өмнөд Азийн 10 мянган ажилчин нас бардаг гэж Хүний эрхийн байгууллагын тайланд онцолжээ.

Нас баралтын тэн хагасын шалтгаан нь тодорхойгүй байдаг ба зүрхний шигдээс, жамаараа гэж бүртгэдэг байна. Гэсэн хэдий ч булангийн орнууд юуны учир ийм олон тооны гаднын ажилчид жилд нас барж байгаагийн шалтгааныг тогтоохын тулд зохих шалгалтыг хийдэггүй байна.

“Булангийн орнууд дахь цагаачдын нас баралт” тайланг Бангладеш, Энэтхэг, Пакистан, Балба, Филиппиний хүний эрхийн байгууллагууд болон Лондонд төвтэй “FairSquare Projects” цагаачдын эрхийг хамгаалах байгууллага хамтран бэлтгэжээ.

Бага хөлс авдаг цагаач ажилчид хэт халуун, чийгшил, агаарын бохирдол, ажлын хэт их ачаалал, ажлын муу нөхцөл зэрэг эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг байна.

Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейн, Саудын Араб, Оман, Катар, Кувейт зэрэг Арабын булангийн орнуудад нийт 30 сая орчим цагаач ажилчид хөдөлмөр эрхэлж  байна. Тэдний 80 орчим хувь нь барилга, үйлчилгээ, гэрийн үйлчлэгч зэрэг ажлын хөлс багатай салбарт ажилладаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top