Улс төрийн тойм: Б.Хурцыг Английн цагдаагийн гарт атгуулах нууц ажиллагаанд манай тагнуулчид оролцсон бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13


 

Zindaa.mn сайт  өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн   мэдээ мэдээллийнхээ тоймыг уншигч танд хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.

 

 

Америк дахь монголчууд эх орноо цөмийн булш болгохын эсрэг жагслаа, нутагтаа байгаа нь яах ёстой вэ

 

 

...Тиймээс энэ сарын 11-нд  Америкийн Лос Анжелос хотод монголчуууд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгууллаа. Жагсагчид Америкийн төр, засагт хандан “Монгол улс цөмийн хаягдлын цэг болох ёсгүй” гэсэн шаардлагыг тавьжээ. Энэ удаагийн жагсаал цуглааны талаар Лос Анжелост амьдарч байгаа монголын иргэн Энхтөр хэлэхдээ “Бид эх орондоо хайртай. Монголчууд их гүрнүүдийн хорт санаархалын цолиос болж болохгүй. Цөмийн хаягдлыг эх оронд маань булах төлөвлөгөөг бид эрс эсэргүүцэж байна. Цөмийн хаягдалыг Монголынхоо тал нутагт булшлах нь хэзээ нэгэн цагт дэлбэрэх цөмийн бөмбөг...

 

 

Б.Хурцыг Английн цагдаагийн гарт атгуулах нууц ажиллагаанд манай тагнуулчид оролцсон бололтой

 

 

...Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хүн өршөөж цагаатгасан. Талийгаач Д.Энхбатын нэрийг гэр бүлийнхэн нь ширээн дээр нь аль хэдийнэ л тавьсан. Н.Энхбаяр гэж нээх сонин хүн байна. Их л ээдрээ байна даа, энэ хэргийг бүү мартаарай монголчууд минь” гэжээ. Түүний ярьсан дээрх хэсгийг Zindaa.mn сайт ямар нэг хасалт, таналтгүйгээр таньд хүргэлээ. Уншигч та үүнээс нэгийг тунгаах биз. Англид гарч байгаа Б.Хурцын талаарх мэдээллүүд...

 

 

УИХ-ын 76 гишүүний үндсэн мэргэжлийг Zindaa.mn толилуулж байна

 

 

...Эрх чөлөөг дээдлэгч  АНУ-ын конгрессийн 100 суудлын 65-ыг нь хуульч мэргэжилтэй хүмүүс эзэлдэг юм билээ. Харин манайд  УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж байгаа гишүүдийн 29,2 хувь нь инженер албан ёсны сайт дээр байгаа боловч бодит амьдрал дээр дипломтой төгссөнийг нь тоолоод үзэхээр 29 болж байна. Инженерүүдийн араас эдийн засагч, хуульч, багш нар өнгөлж бусад мэргэжлийнхэн “баян ходоод” боллоо.

 1.    З.Алтай:  Москвагийн их сургуулийг сэтгүүлчээр төгссөн...

 

 

“Ирэх сонгуульд Ховдоос нэр дэвших нь дээ”

 

 

...Аймгийнхаа 80 жилийн ойгоор улсын цолтой, залуу бөхчүудэд зангарагтай загнасан УИХ-ын гишүүн, Кёкүшюзан Д.Батбаярыг наадамчин олон ингэж дүгнэжээ. Гишүүн Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн     барилдааны дундуур наадамчин олон, аймгийнхаа бөхчүүдэд хандан...

 

 

Н.Энхбаярын харуусал

 

 

...Түүний харууслыг хүргэсэн хүн бол Н.Энхбаярын заргалдан байж нэрээ авсан МАХН-ын  нарийн бичгийн дарга асан С.Молор-Эрдэнэ.  Н.Энхбаяр улс төрийн үйл хэрэгт өөрийгөө алдах эрхгүй гэж үздэг болохоор...

 

 

Д.Загджав гишүүн хүүгээ арслан болгох гэж мөнгөөр “бороо” орууллаа

 

 

...Аймгийн харцага байсан З.Соёмбо Ховдын 80 жилээс аймгийн арслан цол авах зорилго өвөртлөн очсон нь барилдааны үеэр тодорхой болсон гэдэг. Тавын даваанаас эхлэн улсын заан, начингуудтай тохиролцон замаа цэвэрлүүлсэн тэрээр үзүүр, түрүүний барилдааныг хоёр ч удаа будилуулжээ. Үзүүр түрүүнд тунаж үлдсэн Увс аймгийн Малчин сумын...

 

 

 

Ц.Шинэбаяр МАХН-аас гарч яг харагдаач

 

 

...Энэ мэтээр явсаар цорын ганц үнэн юу гэхээр МАХН Ц.Шинэбаяр гишүүнийг тавиад явуулах дургүй байгаадаа ч бус. Эсэргээрээ Ц.Шинэбаяр гишүүн МАХН-аас татгалзаад байгаадаа ч бус их л сайн зохион байгуулалттай...

 

 

Оюу толгой, Таван толгойн авлигын хэргийг яаралтай шалгаж, шийдэх хэрэгтэй болжээ

 

 

...С.Эрдэнэ гишүүн Таван толгойн гэрээг Оюу толгойнх шиг авлигаар шийдчихлээ гэж байна. Доктор Г.Пүрэвбаатар, Дашзэвэг нар ч мөн ингэж л ярьж байгаа. Ер нь энэ хоёр толгойн гэрээнээс дарга нар өөрсдөдөө ашиг унагаж орхисон юм биш үү. Тэгээгүй юм бол УИХ-ын тогтоолын дагуу, хууль журмаа яс мөрдөөд хийчихэж яагаад чадахгүй байгаа хэрэг вэ. Оюу толгой, Таван толгойн гэрээг яаж хийхийг тус тусад нь гаргасан тогтоолоороо УИХ-аас заагаад өгсөн. Засгийн газрын дээрх нөхдүүд угаасаа бэлэн жор харж суугаад гадаадын компаниудтай гэрээний нөхцлүүдээ тохиролцох ёстой байлаа. Гэвч “найз”-ууд УИХ-ын тогтоолын эсрэг...

 

 

Кёкүшюзан 100 доллараар амаа арчиж баярхжээ

 

 

...“Эх орон” телевизийн ТУЗ-ийн дарга албан тушаалтай тэрээр хэвлэлийнхэнтэй нэлээдгүй дотносож, киноныхоо маркетингийг ч тун чадварлаг явууллаа. Үүний үр дүнд “Рашаантын-18” кино сүүлийн үед гарсан Монгол кинонуудыг бяц дарж, мөнгийг ёстой л цөм хийжээ. Угаасаа гарааны зурхай дээр л өнгөтэй байсан...

 

 

Эмэгтэй улс төрчдийг чадваржуулна

 

 

...Төв, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Завхан, Дундговь, Увс аймгийн эмэгтэйчүүдийн дунд 18-30 насны залуу, 30-аас дээш насны туршлагатай гэсэн хоёр ангиллаар уг сургалтыг хийж байгаа юм байна. Сургалтыг УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл тодорхой үе шаттайгаар хийхээр болжээ. Энэ сарын 11-12-нд сургалтын дараагийн шат...

 

 

Таван толгойн өдий зэрэгт яваа нь Батж.Батбаярын гавьяа гэнэ

 

 

...Таван толгойг өдий зэрэгт хүргэх гэж олон хүн оролцсон, зүтгэсэн, бие сэтгэл, эд хөрөнгөө зориулсан нь тодорхой. Гэхдээ  уурхайн хувьцаанаас нэлээдийг эзэмшиж байгаад хувиа тохиролцооны замаар төрд өгсөн Батж.Батбаяр ямар хувь нэмэр оруулсныг хэлж мэдэхгүй юм.  Мань эр...

 

 

С.Баяр Засгийн газарт санаархаж, бор шувуу нисгэж эхлэв үү?

 

 

...Тэд энэ удаа Засгийн газрын танхимын гишүүдийг нэг нэгээр нь биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь хусахаар шийджээ. Огцруулах хангалттай үндэслэл бий. Тиймээс хууль бус Засгийн газрын хоногийн тоо дуусч байгаа юм байна. Үүнийг анзаарсан уу, яасан, сүүлийн үед С.Баяр  үе үе нисгээд байдаг хэдэн бор шувуудаа хотын гудамжаар баахан жиргүүлж эхэллээ. Нөгөөдүүл нь “С.Баяр бол стратегич хүн”, “С.Баяр бол эрүүл саруул биетэй болсон хүн” гэх зэргээр жиргэж байна. Бүр сүүлдээ “С.Баяр төрөл арилжсан”, “С.Баяр бол бурхан” гэх янзтай.  Түүний эрт урьдын олон эхнэрүүдээс бас...

 

 

Б.Хурцын асуудал улсын нууц юмуу, Н.Энхбаяр мэтийн увайгүй улс төрчдийн “нууц” юмуу

 

 

...Ерөнхий сайдаасаа эхлээд л Лондонгийн хөрөнгийн биржээс өөр манайд тус болж чадах байгууллага алга  ухааны юм ярьцгаагаад байсан биш билүү. Одоо яахаараа Б.Хурцыг барьцаалаад Англичууд өөрсдөө гүйж ирэн бидэнд санаа бодлоо тулгасан мэтээр ярих болов. Тэгж ярих юм бол Б.Хурц нарт үүрэг өгч явуулсан хүмүүс чинь тэдний гараар “могой барьж” НҮБ-ын хүний эрхийн болон бусад актуудаас 20 гаруй заалтыг нь бүдүүлгээр зөрчсөн юм шүү дээ. Олон улсын тавцанд Монголынхоо нэрийг гутаах зүйлийг тухайн үеийн эрх баригчид буюу Н.Энхбаяр хийсэн гэдэгтээ одоо хэн ч маргахгүй. Гэтэл Н.Энхбаяр...

 

 

Ц.Шинэбаяр өөрийгөө хаанд өргөмжлөхөөр сэрүүн зүүдэлж явна

 

 

...Тодруулбал Ц.Шинэбаяр гишүүн  “Хамуг Монгол” хөдөлгөөнд гишүүн элсүүлж байр сууриа бататгасны дараагаар хар сүлд тахих ёслол хийхээр төлөвлөжээ. Хар сүлд тахих үеэр өөрийгөө хаан мэт байлгахыг эртнээс бэлдэж байгаа.  Бэлтгэл ажлаа хийгээд хэдэн шөнө, нойр хоолгүй тун ядарч явна... 

 

 

Я.Содбаатар ч хол явах залуу шүү

 

 

...МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг хол явах залуу хэмээн МАН-ынхан ил цагаан  өргөмжилдөг. Тэр ч утгаараа залуу хүний ухамсар гаргаж албан тушаалаа орхиж намын ажилдаа ханцуй шамлан орсон гэдэг. Тэгвэл ирэх  сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, тоосоо өргөх чин хүслээ өвөрлөсөн түүнийг намынхан нь...

 

 

Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав намдаа хандив цуглуулсаар “Гаалийн” Баатарынхаа араас орох нь ээ

 

 

...Гаалийг Ерөнхий газрын барилгын 1,8 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг дутуу хийсэн хэл ам нэлээд удаан үргэлжилжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт 5 дугаар сургуулийн дэргэд 40 айлын орон сууц барьсан ч өмнөх алдаагаа давтсан гэдэг. Уг барилын зураг төслийг өөрчилсөн гэдгээр буруутгагдаж байв. Одоо Замын-үүд дээр бөөн будлиан тариад түүнийг Д.Цэвээнжав мэт нь хаацайлж суугааг ойлгоход төвөгтэй, гэхдээ бас мэдэж цөхөх зүйлгүй болов уу. Д.Цэвээнжавтай энэ нь ямар нэг байдлаар...

 

 

Ц.Баярсайхан гишүүн хүний юмаар хүүдэгнэв

 

 

...Тэгш ой тохиосон 11 аймгийн наадмаас “Говь шанх-4” төвийн бүсийн хурдан морьдын уралдаан ийнхүү урьд хожид үзэгдээгүй өвөрмөц шагнал урамшуулалтай болсонд харамсалтай нь хар, цагаан атаа жөтөөндөө түүртсэн  зарим нь элдэв улгүй үг унагаж яваа бололтой. Мөн “Ажнай”-н шагналыг “өмчлөөд” авчихсан “Би хөдөөгийнхний амьдралд ойрхоноор нь том оврын нүүрсний машин авч өгсөн дөө” гээд хэнэгч үгүй ахлах нэгэн ч байна. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Өмнөговь аймгийнх. Тэр Д.Бат-Эрдэнэтэй дотно нөхөрлөдөг ч ийнхүү найзынхаа...

 

 

Л.Гантөмөрийн утсан хүүхэлдэй толгойтой л баймаар юм

 

 

...Т.Хасбаатарыг ирэх сонгуульд Сүхбаатар дүүрэгт өрсөлдүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэгээд л оровч гаравч хамтдаа “Ижил хоёр шувуу шиг” явах тэдний байдлыг сониучирхсан нэгэнд залуу үеэ улс төрд бэлтгэж байгаа хэмээж, нөгөөхөө ч багагүй эвгүй байдалд оруулаад авдаг сурагтай. Түүний хувьд хэдийгээр хоёр парламентад суусан ч...

 

 

Паппараци: ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн наадам хэсч, тансаглаж байна

 

 

...Д.Сугарын удирдаж байгаа Төрийн өмчийн хороо гэдэг энэ айлд нэг сонин үзэгдэл бий. Одоогоос дөрвөн сарын өмнө манай сайт “Таван толгойн цогц мэдээлэл” төслийг санаачилж ТӨХ-нд хандсан юм. Бидний зорилго бол таван толгойн хувьцааг ард иргэдэд олгож байгаатай холбоотойгоор иргэдийг мэдээллээр хангахад оршиж байв. Гэхдээ ТӨХ-ноос төлбөр нэхээгүй. Энэ бол мэдээллийн хэрэгслэлийн хувьд ард түмний өмнө хүлээх манай сайтын нийгмийн хариуцлага гэдгийг тайлбарласан. Зүгээр л танайхаас гарч байгаа мэдээлэл олон нийтэд үнэхээр чухал байна, тиймээс мэдээллээр хангаж өгөөч гэсэн. Манай сайтын зүгээс Д.Сугар болон ТӨХ-ны бусад албан тушаалтнуудаас лавлах...

 

 

Д.Дэмбэрэл Хяргас нуурын усанд шумбаж Мао дарга шигээ “спортын мастер” болов

 

 

...Ц.Элбэгдорж нь зарлигаа гаргаж мань хүнд “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэг олгожээ. Үүнийг нь Д.Дэмбэрэл дарга их л баяртай хүлээн авсан гэнэ. Гэхдээ алс хол Ховдод тухалж байсан болохоор ийм өндөр дээд шагналыг хотод ирээд ёс төртэй гардахаар болжээ. Тэгээд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай дөрөө харшуулан Хяргас нуурын эрэгт тухалж, нуурын усанд сэлж, яг л Мао шиг “Амьд байна шүү, хүн ардуудаа” гэх шиг хөөрцөглөсөн байна. Тэр яг 72 насныхаа босгон дээр ийнхүү нуурын усанд сэлж, шумбасан нь юутай гайхамшиг вэ хэмээн хөдөөгийн зарим бишрэгчид нь уулга алдсаныг яана. Д.Дэмбэрэл дарга хамгийн олон жил...

 

 

МАК-ийн Н.Номтойбаяр зуу зуун саяар нь мөнгө тараажээ

 

 

...Уг нь улс төрийн намууд сонгуулиар мөнгө, эд хөрөнгө амлахгүй хэмээн хатуу тохиролцоонд хүрсэн гэдэг. Гэвч мөнгө тараахгүй, санал худалдан авахгүй гэж огт яриагүй ажээ. Энэ талаар амаа хамхиж байгаа бололтой. Энэ нь сонгуулиас урьтаад иргэдийн санаа бодлыг өөртөө татахын тулд мөнгийг хайр найргүй тараагаад бай гэсэн үг болов уу. Тиймээс ч “МАК”-ын залуухан залгамжлагч гэгддэг Н.Номтойбаяр...

 

 

Ц.Нямдорж: “Н.Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг болсон”

 

 

...Өнцөг №6: Гадаадын тагнуулаар цоллуулж байлаа... Л.Гүндалайг од болгосон хүн.
Өнцөг №7: “Спирт”-ийн наймаачид жаахан тодрохын тулд юу хэлж явах нь түүнд сонин биш байсан гэдэг... Гэхдээ л сэтгэлээ онгойтол яримаар байсан даа.
Өнцөг №8: Арчаагүй архичингаараа дуудуулж явсан... "Муу санаатай архичин" гэж өөрийгөө тодорхойлсон...

 

 

Тагнуулын байгууллага намын ажилд хөндлөнгөөс оролцдог болсон гэв үү ?

 

 

...С.Молор-Эрдэнэ намын дүрмийн бус үйл ажиллагаа явуулахыг оролдсон тул ажлаас нь чөлөөсөн гэж байна. Өрнөхбаяр нь намын ажилдаа хайнга хандсан, цаашид ажиллах хүсэл эрмэлзлэл муутай байсан гээд тэднийг сонгуульд ажлаас  нь чөлөөлсөн гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удвал мэдэгджээ. МАХН-ынханд тохиолдсон өөр нэг ноцтой явдал бол тус намын төв, орон нутаг дахь үйл ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллагаас хяналт тавьж, зарим тохиолдолд...

 

 

Б.Эрдэнэбат улс төрийн дэвжээнд гарч ирэх аргаа олохгүй будилж явна

 

 

...Адаглаад л улс төрийн намууд нь гишүүнчлэлгүй, мэргэжлийн түвшинд төлөвшсөн, өндөр ёс зүйтэй байхыг нийгэм маань шаардаж байгаа. Гэтэл түүний “Эх орон” нам хатуу гишүүнчлэлтэй хэвээрээ. Тэр бүү хэл “Эрэл” компани болон бусад охин компанидаа ажилчдыг авахдаа “Эх орон” намын гишүүнээр бүртгэдэг “моод” нь аль хэдийнээ хуучирч өгөршсөн зүйл болжээ. Улс төрийг ингэж хийх нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэдгийг хүн бүр ойлгодог болчихож. Харамсалтай нь мань эр намынхаа гишүүдийн эгнээг...

 

 

Ерөнхийлөгч амарч, Ерөнхий сайд ажилдаа орно

 

...Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдрөөс ээлжийн амралтаа авч эхлээд байна. Түүний хувьд энэ сарын 9-13-ны хооронд болох “Олон улсын монголч эрдэмтдийн Х хурал”-ын нээлтэд оролцож үг хэлэн, нийт эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүлж, гадна дотны төлөөлөгчдийн хөлд дарагдсан. Харин УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарын амралтын хугацаа дуусч...

 

Улс төрийн мэдээллийн алба.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top